-09.00 цагаас УИХ-ын чуулганы хуралдаан эхэлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудлыг хэлэлцэж байна.
-13.00 цагаас Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаантай.
-09.00 цагт Зам тээврийн яам болон БНСУ-ын Тээврийн аюулгүй байдлын газрын хооронд байгуулагдсан санамж бичиг, хамтын ажиллагааны хүрээнд ШУТИС-ийн МИС-д KIA Sorenta, KIA K-5 автомашинуудыг бэлэглэх ёслолын арга хэмжээ болно.
-09.00-17.00 цагийн хооронд Монгол, ОХУ, БНХАУ, БНКАУ зэрэг дөрвөн орны “Алтайн алтан уулс-Бидний хамтын өв” олон улсын хурал "Континентал" зочид буудалд болно.
-Хүний эрхийн Үндэсний Комисс, Иргэний нийгмийн байгууллагуудын зургаа дахь удаагийн уулзалт НҮБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн байрны хурлын танхим болно. Энэ удаагийн уулзалтаар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн "Хүний эрхийн төлөв байдлын талаарх ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR)-ээс Монгол Улсын Засгийн газарт хандсан зөвлөмжийн хэрэгжилт, дунд хугацааны тайлагналттай холбогдуулан иргэний нийгмийн байгууллагуудтай мэдээлэл солилцож зөвлөлдөх аж.
-11.00 цагт Ханган нийлүүлэлтийн талаарх төрийн болон төрийн бус байгууллагуудын бодлого зохицуулалтын талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, АНУ-ын ОУХА-ийн Бизнесийг дэмжих санаачилга төсөл, Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК, Занаду Разорбайк ХХК- мах нийлүүлэгч компанийн төлөөллүүд Хэвлэлийн Хүрээлэнд сэтгүүлчидтэй уулзаж ярилцана.
-09.00 цагт ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран “Алтайн алтан уулс-Бидний хамтын өв” сэдэвт олон улсын хурлыг “Континентал” зочид буудалд зохион байгуулна.
-12.00 цагт Нийслэлийн тээврийн газар, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал хамтран буухиа үйлчилгээний автобусын албан ёсны нээлт болно.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас нэхэмжлэлтэй НИК ХК шатахууны хомсдол үүсгэсэн хэргийн шүүх хурал болно.
-12.00 цагт Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтэс Газар хөдлөлтийн үед иргэдийг нүүлгэн шилжүүлэх, дадлага сургуулилaлтыг зохион явуулна. Тус дүүргийн 12 дугаар хороо 39 дүгээр байрны өрхүүд оролцоно.

Сэтгэгдэл ( 0 )