“ММС” боловсруулах үйлдвэрээ ашиглалтад орууллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 03

“Mongolian Mining Corporation” компани нүүрс боловсруулах үйлдвэрийнхээ гуравдугаар модулийг ашиглалтад оруулжээ. Энэхүү модулийг Улсын комисс хүлээж авч ийнхүү бүрэн ашиглалтад орох болсон байна. Ийнхүү хамгийн сүүлийн гуравдугаар модулийн бүтээн байгуулалт дуусгаснаар жилд 15 сая тонн нүүрс боловсруулах боломжтой болж байгаа юм.

Гуравдугаар модулийн бүтээн байгуулалтын зардал нийт 76 сая ам.доллар болсон байна. Уг модул нь жилдээ таван сая тонн түүхий нүүрс боловсруулах хүчин чадалтай юм. Компанийн мэдээлж буйгаар энэ оны гуравдугаар улиралд үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллах төлөвтэй гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top