Монголын топ загвар өмсөгчдийн толгой эргэм өндөр ханш

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 03
  1. 1.    Дөч гарсан хойноо ч арван хэдтэй охидтой зэрэгцэн гунхаж, хамгийн цоглог, золбоолог харагдах топ модель Э.Одгэрэлийг Монголын хамгийн өндөр үнэтэй загвар өмсөгч гэлцдэг. “Мөнхийн залуу” тодотголтой Э.Одгэрэл тайзан дээр ганцхан удаа гарахаа 400-500 мянган төгрөг халаасалдаг аж. Үүнээс гадна тэрбээр өөрийн зах зээлд тэргүүлсэн, хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага юмуу аль эсвэл чанартай уран бүтээлүүдээрээ олонд танигдаж, ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн эрхмүүдтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурдаг топ бүсгүй. Түүний онцлог нь нэг ком­панитай удаан хугацааны гэрээ хийхийг чухалчилдаг бөгөөд нэг сард дунджаар 20 сая төгрөгийн гэрээ байгуулдаг гэнэ лээ.
  2. 2.    Загварын тайз төдийгүй дэлгэцийн сайхан бүсгүйчүүдийг өнгөлж яваа топ модель, жүжигчин П.Пүрэвсүрэн реклам сурталчилгаанд багагүй өндөр үнээр тог­лодог. Тэрбээр топ модель Э.Одгэрэл шиг ганц хоёрхон газартай гэрээ байгуулж, ханшаа өсгөхийн оронд нэг жилийн хугацаанд олон арван гэрээнд гарын үсэг зурдаг гэнэ.
    Харин загварын шоунд оролцох ганц удаагийн гараа нь 300-400 мянган төгрөгөөр үнэлэгддэг аж. Мөн үүрэн телефоны томоохон операторуудын нэг болох  “Мобиком” корпорацитай 30 саяын гэрээ байгуулж, нүцгэн зургаа авахуулж байсан билээ.
  3. 3.    “Азийн хатан хаан” өргөмжлөлт мисс, загвар өмсөгч Г.Оюунгэрэл “Гоёл” наадам, “Торго” шоунаас бусад арга хэмжээнд тэр бүр үзэгдээд байдаггүй. Томоохон брэнд бүтээгдэхүүний сурталчилгаанаас өөрийг тоож хардаггүй гэх тэрбээр Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын нэлээд хэдэн клипийг чимсэн бүсгүй. Загварын ертөнц дэх үнэ өртгийн хувьд, Г.Оюунгэрэл чамлахааргүй ханштай гэлцдэг юм билээ. Хэдэн жилийн өмнө БНХАУ-ын дотуур хувцасны алдартай брэндийн нүүр царай болж, 100 мянган еврогийн гэрээг хоёр жилийн хугацаатай байгуулсан гэдэг.
    “Гоёл” наадамд тогтмол оролцож, бүр Солонгосын алдартай дизайнерыгг моделиудтай нь хамт урьж авчирсан Г.Оюунгэрэл “Би топын зэрэг горилоогүй” хэмээж байсан ч, түүнийг загварынхан “Титэмгүй топ” гэж өхөөрддөг гэсэн.
  4. 4.    Эх орноо төлөөлөн “Miss World-2006” тэмцээнд оролцож явсан мисс, загвар өмсөгч  Э.Сэлэнгэ нэгэн үе Сингапурын алдартай дизайнерын ивээлд багтан тус улсад ажиллаж, амьдарч байсан билээ. Улмаар ганцхан жилийн дотор өөрийн ханшаа гурав дахин өсгөсөн чадварлаг бүсгүй маань сүүлийн үед загварын тайзнаас илүүтэй нүцгэн зургаараа алдаршиж эхэлсэн. Олон улсын хэмжээний томоохон сайттай гэрээ 20 саяын байгуулж, дэлхий даяар нүцгэн зургаа цацсан Э.Сэлэнгэ өнөөг хэр нь янз бүрийн үнэ хөлсөөр иймэрхүү зураг авахуулж яваа.
  5. 5.    “Гоёл-2007” наадмын топ модель Г.Уранцэцэг загварын ертөнцөд “Кран” хэмээх этгээд хочтой. Монголын загвар өмсөгчдөөс хамгийн урт хөлтэй нь гэгддэг тэрбээр Герман, Францад суралцахын зэрэгцээ европын моделиудтай мөр зэрэгцэн алхаж явсан туршлагатай нэгэн. Энэ ч утгаараа, загварын тайзан дээр нэг удаа гарахдаа  300-450 мянган төгрөг авдаг топ бүсгүй реклам сурталчилгааны саналыг тэр бүр хүлээж аваад байдаггүй аж. Ганц хоёрхон компанитай хийсэн гэрээг нь сонирхвол, 10-20 сая төгрөгөөр хэмжигддэг юм билээ.
  6. 6.    “Гоёо” брэндийг сурталчлан олонд танигдсан загвар өмсөгч Э.Энхболд 2011 онд Солон­гос улсад зохион байгуулагдсан “Korean model association” тэмцээнд амжилттай оролцож, “Шилдэг эрэгтэй загвар өмсөгч”-өөр шалгарсан юм. Загварын ертөнцөд Эндого нэрээр танил болсон модель залуу тайзан дээр нэг удаа ямар хөлсөөр гардгаа ихэд нууцалдаг аж. Харин реклам сурталчилгааны гэрээг урт хугацаагаар байгуулахыг эрхэмлэдэг бөгөөд нэг жилд дунджаар 10-12 сая төгрөг халаасалдаг гэжээ.
  7. 7.    Азийн топ модель Д.Болормаагийн дүү Д.Энхсүрэн гадаадын загварын ертөнцөд Сүүгий нэрээрээ алдаршсан бүсгүй. Тэрбээр дэлхийд алдартай загварын сэтгүүлүүд болох Vogue, Bazaar, Crew, Herworld, Indigo-гийн нүүрэнд заларч, Dior, Burberry зэрэг томоохон брэнд, үнэ, чанараараа дэлхийд танигдсан Piaget цаг, алт, алмаазны компаниудын нүүр царай болсон. Мөн BBQ, Dell, Giordano зэрэг брэндийн рекламд тоглож, Sony Bravia-гийн албан ёсны нүүр царай болж яваа Д.Энхсүрэн нэгэнтээ “Миний сарын цалин доод талд нь 30 мянган ам.долларт хүрдэг. Сонирхсон брэнд, таалагдсан бүхнээ авсаар байгаад одоо цалингаа яаж үрэхээ ч мэдэхээ больсон” гэж бардамнаж байлаа. Тиймдээ ч, эх орондоо зохиогдож буй загварын шоунд тоож оролцохооргүй “томорсон” Сүүгий өдгөө Сингапурт амьдардаг гэнэ лээ.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bnaa(103.11.195.194) 2021 оны 04 сарын 20

uneheerin mongolin goe huuhnuud hen ch margahgui bhaa mongolin sahiusan tengeruud

1  |  0
oyunzul(202.126.89.180) 2021 оны 04 сарын 20

Chadvartai humuus gaihuulj l bhaas yahav

1  |  0
burjaa(66.54.69.125) 2021 оны 04 сарын 20

ix mongotei yumaa vxexdee avaad yavj boloxgvi boloxoor buyanii vils bolon uls orniixoo xogjild nemerlevel zvgeer bxdaa

0  |  1
ttyuui(122.201.18.41) 2013 оны 07 сарын 11

bvcvhjjbbbv

0  |  0
oyunerdene(202.179.23.225) 2013 оны 07 сарын 10

saihan sanagdla. mis hvmvvs mongooro yu hiideg yum be////

0  |  0
hero(202.21.113.141) 2022 оны 02 сарын 28

humuus ih l unen zuil bichsen ba daa.olon tumen hudlaa yrina gej baihguiee.ene humuusiin bichsen bugd unen.bi uzsen harsan sonssonoo bichvel hun itgemeergui aimshigtai yum bichne ed nar arai l yum b.a lee dee yostoi ishsh min gemeer l.ed nart yamarch baharhah zuil baihgui ni gants gashuun unen shuu

1  |  0
119.40.102.57(103.11.195.153) 2021 оны 04 сарын 20

ed nar odoo yamar id shidtei humuus ve ? oilgokhgui yum bna.

0  |  1
sda(182.160.18.35) 2021 оны 04 сарын 20

sh a sha

0  |  1
Top