Долдугаар сарын 2-3-ныг хүртлэх хугацаанд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуй нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчилийн тухай ирүүлсэн 1452 мэдээллийг шалгаж, гэмт хэргийн шинжтэй 36 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж байна. Бүртгэгдэн шалгагдаж байгаа 27 хэргийн эзэн холбогдогч нь илэрч үргэлжлүүлэн шалгаж байна. Өнгөрөгч нэг өдрийн хугацаанд нийслэлд хүний амь насыг санаатайгаар хохироосон 1 хэрэг гарч эзэн холбогдогч нь илэрсэн, бусдын биед гэмтэл учруулсан 2, хүчин 1, хулгай 8, булаалт 1, танхайрах 5, зам тээврийн хэрэг 12, осол 10 гарч 21 хүн гэмтжээ.

Сэтгэгдэл ( 0 )