Налайх дүүргийн VI хороо, Тэрэлжийн гүүрнээс урагшаа 4.5 км Байдаг богд амралтын газрын орчим Туул голын усанд хүн осолдсон гэх дуудлагыг өчигдөр 22:01 цагт өгснөөр Аврах ангийн Эрэн хайх, аврах салбарын бүлгийг гаргахад хоёр иргэн морьтой голоор гарах гэж яваад усанд осолдсон байж болзошгүй байсан тул нөхцөл байдлыг тодруулж эрэн хайх ажиллагааг явуулж 14 настай эрэгтэйн цогцсыг осолдсон газраас хоёр км гаруй голын дунд салаанаас, 6. 06 цагт, 53 настай эрэгтэйн цогцсыг осолдсон газраас 5 км гаруй зайнаас голын урд салаанаас 8.10 цагт олсон байна. Иймд иргэд, амарч зугаалж байгаа иргэд өөрсдөө аюулгүй байдлаа хангаж үерлэсэн голын усанд орохгүй байх, баталгаат зам гүүрээр зорчиж бага насны хүүхдийг тодорхой хариуцах хүнгүйгээр гол усруу явуулахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )