Хууль тогтоомжуудыг сурталчлах өдөрлөг болно

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 03

Нийслэлийн иргэдэд хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээлэл өгөх, ажил олгогчдоос ирүүлсэн сул чөлөөтэй ажлын байрны захиалгуудыг  танилцуулах, ажилд зуучлах, мэргэжил олгох сургалтуудад бүртгэж, хамруулах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх зорилготой Нээлттэй хаалганы өдрийг 7-р сарын 4-ний 10:00-16:00 цагт зохион байгуулахаар боллоо. Өдөрлөгийн үеэр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль”, “Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль” зэрэг хууль, тогтоомжуудыг сурталчлах юм. Өдөрлөг Нийслэлийн засаг захиргааны IV байрны 3-р давхарт /Улаанбаатар банк буюу шилэн банк/ үйлчилгээний зааланд болно гэж нийслэлийн Хөдөлмөрийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top