АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст албан тушаалаа урвуулан ашигласан хэмээх хэрэгт татагдсан Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьянд холбогдох хэргийг шалгаж дууссан бөгөөд яллах дүгнэлт үйлдүүлэхээр нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ.
Э.Эрдэнэжамъян нь Хууль зүйн дэд сайдын нэрийг барьж Интерполын ерөнхий нарийн бичгийн даргын газарт МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж буй Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг олон улсад эрэн сурвалжлах ажлыг зогсоох хүсэлтийг хүргүүлсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )