Налайх дүүргийн зургадугаар хороо, Тэрэлжийн гүүрнээс урагшаа 4.5 км Байдаг богд амралтын газрын орчим Туул голын усанд хүн осолдлоо гэх дуудлага өчигдөр оройн 22:01 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Аврах ангийн Эрэн хайх, аврах салбарын бүлгийг гаргахад хоёр иргэн морьтой голоор гарах гэж яваад усанд осолдсон байж болзошгүй байсан тул нөхцөл байдлыг тодруулж 14 настай эрэгтэйн цогцсыг 06 цаг 06 минутанд, 53 настай эрэгтэйн цогцсыг 08 цаг 10 минутанд тус тус олсон байна.

Сэтгэгдэл ( 0 )