Бүтээн байгуулалтын ажлуудад хяналт тавихыг удирдлагуудад анхаарууллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 03

Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгийн Засаг дарга нартай ээлжит цахим хурлаа хийлээ. Баяр наадам өргөжиж, ажил назгайрдаг энэ сард хэд хэдэн чухал асуудалд орон нутгийн удирдлагууд онцгойлон анхаарал тавих хэрэгтэй байгааг Ерөнхий сайд онцоллоо. Юуны түрүүнд бүтээн байгуулалтын ажлуудад хяналт тавьж, түргэвчилж хариуцлагажуулах шаардлагатай байгааг хэлээд Хөвсгөл, Дорнодын болон Дундговиос Өмнөговь рүү тавьж байгаа замуудын ажил ахиц муутай яваа тул газар дээрээс нь байнга мэдээлэл авч, тулгарсан асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэхийг тухайн аймгуудын Засаг дарга нарт үүрэг болголоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top