МУГЖ С.Жавхлан мэргэжил нэгт дүүгийнхээ хүсэлтийг биелүүлж од болон харвасан дүүд нь зориулан дууны үг бичжээ. Тэрбээр энэ талаар хэлэхдээ "Уржигдар над дээр нэгэн дуучин дүү ирээд 20 гаруйхан настай дүүгээ жил гаруйхны өмнө золгүй ослоор алдсан тухайгаа ярьж дүүгийнхээ тухай дууны шүлэг бичиж өгөөч гэж надаас гуйсан юм. Тэрээр дүүтэйгээ нутгийнхаа Холбоо сайхан нуурандаа хамт очдог байсан, багадаа яаж тоглож наадаж, уйлалдаж өссөн тухайгаа, дүүтэй байж ах гэж хэлэгдэж явах ямар сайхан байдаг, дүүгээ үргэлж сэтгэл дотроо санадаг тухайгаа надад ярьж өгсөн юм. Би зөндөө өрөвдөлөө, дотроо зөндөө их уйллаа. Алаг хорвоо дээр хүн элэг, мөр бүтэн явахаас илүү аз жаргал байдаггүй. Цөөхөөн хэдхэн Монголчууд бид өнөөдөр нэгнээ байгаа дээр нь энэрч хайрлаж, урам өгч явах шиг сайхан зүйл байхгүй. Бүгдээрээ эрт орой нэг л өдөр буцдагаас хойш. Бид их л болгоомжтой хянамгай байх ёстой шүү залуусаа. Би хаана хэн зөв зүйл хийж байна түүнийг сайшаадаг, хэн сэтгэлээр өнчирч ганцаардана зовлонгоос нь чадал хүрвэл нимэглэе гэдэг, хэн даварч хүн хуурч, муу зүйл хийж явна түүнийг шуудхан хэлчихдэг ийм л нэг дутагдалтай хүн.
Ингээд дүүд бичиж өгсөн шүлэгээ найзууддаа дуулгаяа...
/хэзээ нэг сайхан өдөр дуу болж та нарт минь очих болтугай/" гэжээ. Түүний бичсэн "Ахын нулимс тогтохгүй байна" шүлгийг бүрэн эхээр нь толилуулъя.
“Ахын нулимс тогтохгүй байна”
Газрын холбоо нуурандаа
Галуу шувуу ганганаад байна
Гэнэдүү эндүү дүүгээ дурсаад
Гэнэ гэнэхэн өмөлзөлөө дөө
Дахилт:
Цээжинд багтарсан гунигаа үргээж
Цэлмүүлж дүүгээ дуулмаар болох юм
Алдрай жаалхан дүүгээ өрөвдөөд
Ахын нулимс тогтохгүй байна
Аглаг буйдхан нуурандаа
Ангир шувуу ганганаад байна
Андуу цайлган дүүгээ дурсаад
Аяс аясхан өмөлзөлөө дөө
Дахилт:
Холбоо цэнхэр нуурандаа
Хун шувуу гунганаад байна
Хайран энхрий дүүгээ дурсаад
Хайгаад хайгаад өмөлзөлөө дөө
Дахилт:
Самандын Жавхлан 2013.06.30

Сэтгэгдэл ( 7 )
Dvvdee hairtai shvv
Hen negen avaad ay hogjim hiij ard tumend hurgeesee. Minii eej bas urt nasalj chaadgui ongorson bi eejidee shuleg zohioj duu hiihiig husdeg ooriinhoo setgeliin ugiig
dotno hunee aldaad shanalj yavaa hund ene duu yamar chuhal zuil gedgiig iim zovlon uzsen hun l oilgono doo. Duudee duun hoshoo bosgojee. Javhland bayarlaj baina. Jargaj yavahad bish setgeliin zovlontoi uyed huniig oilgono gedeg yamar chuhal gedgiig humuus oilgodoggui yum bilee.
neg iimerhuu ugtei dyynyyd mun ch olon garj bn da tegsgeel martagdah uym da hoorhii
Saikhan ugtei duu bolokh ni ee.