Дуучин Д.Үүрийнтуяа нөхрөө анх үнсч, хайр сэтгэлээ илэрхийлсэндээ “бухимджээ”

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 03

“Шуранхай” хамтлагийн дуучин Д.Үүрийнтуяа өнгөрсөн оны арваннэгдүгээр сард уртын дуучин С.Жавхаасайхантай хуримласан бөгөөд өдгөө хүү, охин хоёртой өнөр өтгөн айл болсон. Хоёулаа уртын дуучин мэргэжлийг эзэмшсэн болохоор ч тэр үү, хэн хэнийхээ уран бүтээлийг дэмжиж явдаг дуучин хос хамтарсан цомог хүртэл гаргасан билээ.

Тэгвэл дуучин бүсгүй анх СУИС-ийн оюутан болчихоод дээд курсын ах С.Жавхаасайханаас чамгүй зөвлөгөө авч, хичээл сурлагадаа нэмэрлэдэг даруухан нэгэн байж. Харин багагүй хугацааны дараа найз ахдаа хайртай болсон гэдгээ мэдэж. Тиймээс үе үехэн зөвлөгөө авах нэрийдлээр уулзаж, бэлтгэл сургуулилтыг нь сонирхож явахдаа нэгэн удаа санаандгүй байдлаар хацар дээр нь үнссэн аж. Өдгөө хэдийнэ хоёр хүүхдийн аав ээж болсон тэдний анхны хайрын дурсамжийг сонирхсон сэтгүүлчийн асуултад уртын дуучин С.Жавхаасайхан “Үүрийнтуяа анх намайг үнсч, хайр сэтгэлээ илэрхийлсэн” хэмээсэн нь нэлээд асуудал дэгдээсэн юм байх. Дуучин бүсгүй нөхрийнхөө энэ үгэнд ихэд эгдүүцсэн төдийгүй түүгээр нь ярилцлагаа гарчигласан сэтгүүлч рүү хүртэл утас цохин гомдоллосон гэдэг юм билээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(180.235.180.182) 2025 оны 03 сарын 13

shaamii huuhen bna

1  |  0
zz(202.126.89.198) 2025 оны 03 сарын 13

ene huuhen ih aashtai baihaa muuhai hartctai um bnlee

1  |  0
Зочин 18(202.21.106.101) 2025 оны 03 сарын 13

Жавхаа бас л сайн дуулдаг эр штэ

1  |  0
Top