Сэрэмжлүүлэг!

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 04

Өчигдөрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд гол  Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг, Ховд гол Өлгий хот, Хянганы нуруунаас эхтэй Халх гол Баянхошуу сум, Увс нуурын сав Хархираа гол Тариалан сум, Түргэн гол Түргэн сум, Хэнтэй нурууны баруун хажуугаас усжих Туул гол Алтанбулаг сум,  Хэнтэй нурууны ар, зүүн хажуугаас усжих Хэрлэн гол Мөнгөнморьт сум, Багануурхот орчимд үерийн түвшинг тус тус даван үерлэж байна. Иймд дээр дурдсан голуудын дагуу суурьшин, нутаглаж  буй ард иргэдийг үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top