Доржийн гудамжийг өнөө өглөөнөөс эхлэн хааж, хучилтын ажил хийхээр шийдвэрлэсэн байна. Home Plaza-гаас баруун тийш 440 метр замыг "Беринг" ХХК гурван хоногийн турш хучиж нээх юм. Жуковын музейн урд уулзвараас зүүн тийш 1 км замын хойд урсгал мөн хаалттай байгаа тул хотын зүүн хэсэгт баяр наадмын өмнө ачаалал эрс нэмэгдэх төлөвтэй байна. Жуковын замыг 7 сарын 09-нд, Доржийн гудамжийг 7 сарын 07-нд тус тус нээнэ.

Сэтгэгдэл ( 0 )