Үндсэн хуулийн хөшөөний нээлт болно

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 04

Тулгар төр байгуулагдсаны 2222 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ой түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 21 жилийн ойг тохиолдуулан Үндсэн хуулийн хөшөө нээх ёслолын ажиллагаа  маргааш буюу 2013 оны 7 дугаар сарын 5- ны өдөр болно.

Үүнээс гадна ойн арга хэмжээний хүрээнд “Үндсэн хуулийн шүүх эрх мэдэл.Шүүх эрх мэдэл” номын болон  “Наадам” сэдэвт хүүхдийн гар зургийн үзэсгэлэнгийн нээлт тус тус  болно. Дээрх арга хэмжээнд Үндсэн хуулийн цэцийн гишүүд, хууль сахиулах болон шүүхийн байгууллагын төлөөлөгчид оролцох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top