Наадмын өмнө бүх замыг нээнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 04

Нийслэлд өнөөдрийн байдлаар Сэлбийн хойд гүүр, Жуковын урд уулзвар, Доржийн гудамж, Дунд голын замууд засвар, арчлалтын улмаас хаалттай байгаа. Түүнчлэн Энхтайвны гүүрний баруун Петровисын шатахуун түгээх станцийн уулзварт суурь асфальтбетон хийхээр 19-р хорооллын үйлчилгээний төв хүртэл 840 метр замыг өнөө өглөөнөөс эхлэн хаагаад байна. Уулзварын хучилтыг хийж маргааш өглөө гүүрний доогуур хаалттай байгаа 500 метр замыг нээх юм. Энэ замд өнгө хучилт хийгээгүй, суурь хучилт хийснээр ийнхүү түр нээж байна.Үндэсний их баяр наадмын өмнө автозамын засварын бүх ажлыг дуусгаж, замуудыг нээхээр төлөвлөөд байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top