Гаалиар тахианы мах, өндөг, жимс, ногоог оруулахыг хориглолоо

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 04

УИХ-аас өнгөрсөн онд хамгийн сүүлд хүнсний тухай болон хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хоёр хууль баталж гаргасан билээ. Тус хуулинд хөдөө аж ахуйн салбарт хэрэглэх зохистой дадал буюу ГАП-ыг хуульчлан оруулсан аж.  

Энэ нь анхан шатны үйл ажиллагаа явуулдаг малчин, газар тариаланч, үйлдвэрлэгчид болох гинжин хэлхээний хамгийн эхний нэгж болох энэ хүмүүсээс хэрэглэгчид ирэх жил хүртлэх хугацаанд эрүүл ахуйн шаардлагыг баталгаатай хэвшүүлэх ёстой гэдгийг заавар болгож байгаа юм.

Уг зааврыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх аж. Үүнд зориулан 130 журмыг ЭМЯ, ҮХААЯ-наас баталж гаргаад анхан шатны үйлдвэрүүд хэвшүүлэх бөгөөд Мэргэжлийн хяналтын газраас хяналт тавин ажиллах гэнэ.

Хөдөө орон нутагт малчин хүн гараа хэрхэн ариутгах, сүүгээ ямар саванд хэдэн градуст яаж хадгалахаас эхлээд бүгд хуулийн дагуу хүнсний бүтээгдэхүүнд яамнаас өндөр шаардлага тавих юм байна.

Мөн гаалиар ганзагын гэх тодотголтой бараа бүтээгдэхүүн болох гарал үүсэл нь тодорхойгүй тахианы мах, өндөг, жимс, ногоог хуулиар хаагаад зөвхөн тухайн улсаас нь манай улсын стандартад нийцэхүйц бараа бүтээгдэхүүнийг заавал компани болон хуулийн этгээд оруулж ирэх ёстой болжээ. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
èðãýí(202.131.227.76) 2025 оны 03 сарын 13

àøã¿é äýý àðä ò¿ìíèéõýý õîäîîä äîòîð ýð¿¿ë ìýíä õ¿íñíèé àþóëã¿é áàéäëûã àíõààðàõ öàã áîëñîí ø¿¿

1  |  0
.....(66.87.6.187) 2025 оны 03 сарын 13

Yalgaatai n hudaldan avah chadvart l hergiin uchir baina daa.aimshigt geniin uurchlilultei huvirgasan hunsnii buteegdehuuniig ulsiin hileer buu nevtruuleerei.humuusee eruul bailgay gevel uunees ehelj baigaa yum.mongoliin eruul mendiin salbar yagaad uudluhgui baidgiin tsaad sanaag medehuu?!!!

1  |  0
.....(66.87.6.187) 2025 оны 03 сарын 13

Ashgui dee.dotoodiin chanartai nogoo taridag ajilsag selengechuud bayarlaj baigaa gedegt itgej baina.hujaa nogoo idej hordoj duuslaa.organic hunsiig delhiin bayachuud iddeg yum.sonirholtoi n mongol ulsad bayan yaduu geltguu adilhan hergeldegt uneheer bayarlaj baharhaj baina.

1  |  0
magnai(211.36.133.104) 2025 оны 03 сарын 13

Unee barij chadaj baival goyol sanaa bna

1  |  0
OOOKKK(202.131.228.234) 2025 оны 03 сарын 13

SAIN BNA DEMJIJ BN GOYO GOYO HE HE HE ENE SHIIDVER GARGASAN HUND BAATAR TSOL OLGIO

1  |  0
Zov(49.0.139.3) 2025 оны 03 сарын 13

Yag zov. Oorsdoo hiij boloh bolomj shuu.

1  |  0
Top