Социалист үеийн “Киви” хамтлаг гэнэ үү

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 04

Рок попын өнгөт үрэлнүүд хэмээн өхөөрддөг “Киви” хамтлагийн хар, бор, шар үстэй гурван бүсгүй өнгөрсөн хугацаанд нэлээдгүй хоч зүүсэн болов уу. Ямартаа л, тэдний хамгийн сайн найз болох жүжигчин О.Анхбаяр “42 размерын жим” хэмээх нэвтрүүлэгтээ “Энэ оронд өнгө өнгийн үс зүстэй хүмүүс байна. Яг л манай “Киви” шиг янзын сонин харагдаад байх чинь” гэж хөөрхөн шоглосон удаа бий. Өдийг хүртэл ганц бие амьдрах “тушаал” эрхэм продюссер нь өгсөн болохоор “Киви”-гийн бүсгүйчүүд фэн эрчүүдийнхээ хайрыг булаасан хэвээр гунхаж яваа нь аргагүй гэлтэй.

Тэгвэл тус хамтлагийн Орос, Монгол, Куба төрхийг илтгэсэн гурван бүсгүйг фэйсбүүкчид ийнхүү онцолж, социалист нийгмийн үед тархсан энэхүү зурагтай харьцуулжээ. Угтаа бол, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг халж, эх дэлхийн эв найрамдлыг билэгдсэн утгатай зураг л даа. Харин хошин шогийн мэдрэмж нь дэндүү хөгжсөн гэмээр нөхөд үүнийг “Киви” хамтлагийн социалист үеийн зураг” хэмээн бие биедээ дамжуулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gg(202.180.216.233) 2025 оны 03 сарын 13

hehe

1  |  0
Top