Зарим эмнэлэгийн захирлыг сонгон шалгаруулахаар болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 04

Төрийн албаны зөвлөлөөс зургаан эмнэлэгийн захирлын сонгон шалгаруулалтыг энэ сарын 5-нд зохион байгуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Цус судлалын үндэсний төв, Эмгэг судлалын үндэсний төв, Хүүхдийн төв сувиллыг үүрэг гүйцэтгэгчид удирдаж байгаа аж.

Түүнчлэн эрүүл мэндийн яамны харъяа 16 эмнэлэгийн захирлын сонгон шалгаруулалт өнгөрсөн дөрөвдүгээр сард болж дээрх зургаан эмнэлэгийн захиралд өрсөлдөгч нар шалгуур хангаагүй гэж үзсэн байна. Тиймээс захирлын сонгон шалгаруулалтыг хоёр дахь удаагаа зохион байгуулахаар болжээ. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн хүмүүсийг өчигдрөөс бүртгэж эхэлсэн байна. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
haldvart huu(202.55.183.50) 2025 оны 03 сарын 13

manaid nyamhuu l lav bish shuu humuusee

1  |  0
ххх(202.55.184.18) 2025 оны 03 сарын 13

Хэтэрхий сунжирч байна бус уу.

1  |  0
Top