Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр нойр хоолоо умартах шахаж, сэтгэл хөдлөлөө барьж ядсан фанатуудын дунд хөгжөөн дэмжиж байгаа урлагийн залуусыг бид бишгүйдээ л нэг харсан. Зарим нь бүр шүтэн биширдэг тамирчныхаа зураг, хувийн дугаар болон тоглож буй багийнх нь эмблем тэмдгийг илтгэсэн спорт загварын хувцастайгаа “амьдрах” дөхдөг гэхэд хэтрүүлсэн болохгүй биз. Зөвхөн урлагийнхан ч гэлтгүй, сүүлийн жилүүдэд хөлбөмбөгийн спорт сонирхогчдын хүрээ ихэд тэлсэн тул энэ төрлийн тэмцээн уралдааныг манай томоохон ресторан, үйлчилгээний газруудад шууд үзүүлэх болсон.
Тэгвэл хөлбөмбөгийн хорхойтнуудын дунд “Go” студийн захирал, найруулагч Д.Галбаяр болон хошин урлагийн отгон хамтлаг “Эмоци”-ийн жүжигчин Тэмка буюу Б.Тэмүүжин нар багтаж байгаа аж. Үүгээр ч зогсохгүй, тэд бяцхан үрсээ хүртэл энэ спортод “уруу татжээ”. Хөлбөмбөгийн хорхойтнуудын хүүхдүүдтэйгээ хамт авахуулсан эдгээр зурагнаас тэднийг аль багийн хөгжөөн дэмжигчид болохыг мэдэх биз ээ.

Сэтгэгдэл ( 0 )