“Эрх цагаан унага” жүжгийг “Цуутын цагаагч гүү” үлгэрээс сэдэвлэжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 04

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгийнхан шинэ уран бүтээлийнхээ бэлтгэл ажилд оржээ. “Цуутын цагаагч гүү” үлгэрээс сэдэвлэсэн “Эрх цагаан унага” нэртэй хүүхдийн дуулалт бүжгэн жүжиг тоглохоор уран бүтээлчид бэлтгэл ажилдаа орсон гэнэ. Энэхүү бүжгэн жүжгээ ирэх есдүгээр сарын 22-нд нээхээр төлөвлөжээ.

Тус жүжиг нь Монгол ардын домог, хууч яриа, үлгэрээр хүүхдийг хүмүүжүүлж, сургадаг байсан хуучны уламжлалыг сэргээх зорилготой ажээ. Хөгжмийн зохиолч Ч.Бат-Эрдэнэ “Эрх цагаан унага” жүжгийн дууг бүтээхээр ажиллаж байгаа бөгөөд уг дуундаа тун удахгүй клип хийлгэхээр төлөвлөсөн байна. Энэ дууныхаа нот болон үгийг хичээлийн шинэ жил эхлэхээр ЕБС-иудад тараах гэнэ. Мөн “Эрх цагаан унага” дууг хэн сайн дуулах вэ” сэдэвт  уралдаан зарлаж ялагчид томоохон шагнал гардуулахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top