Алтай хотхоны байр шатжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 04

Ойрын өдрүүдэд иргэдийн хайхрамжгүй байдал болон тог цахилгаанаас болж ихээр гал гарах болсон. Өчигдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Гүнжийн гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийхан очиход таван ханатай гэр шатаж байсныг унтраажээ. Мөн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 27 дугаар байрны гадна тал шатаж байна гэсэн дуудлагын дагуу  Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн тасгийг очиход шинээр барьж буй 12 давхар барилгын баруун талын гадна хэсгийн 1-12 давхар хүртэл 360м2 хөөсөнцөр, вакум цонхнууд шатаж байсныг унтраасан байна.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын гудамжинд  байшин шатжээ. Ингээд Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг очиход 9х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, таазны хэсэг шатаж байсныг шуурхай ажиллаж унтраажээ. Ийнхүү иргэдийг галын аюулаас болгоомжилж анхаарал болгоомжтой байхыг албаныхан анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top