Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт өнгөрсөн сард дэлхийд алдартай дуурь, балетуудыг тоглосон. Тэгвэл энэ сарын 11, 12-нд буюу Үндэсний их баяр наадмын өдрүүдээр Монголын алдартай балет, дуурийг тоглохоор төлөвлөжээ. Тухайлбал, энэ сарын 11-нд гурван бүлэг, таван үзэгдэл бүхий Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийг тоглох бол, 12-нд Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой” балетыг толилуулах гэнэ. “Учиртай гурван толгой” зохиолоос сэдэвлэсэн уг балетын цомнолыг балетмейстер хореограф, Төрийн шагналт, Ардын жүжигчин Б.Жамъяандагва бичиж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Мэнд-Амар хөгжмийг нь туурвиснаар “Үйлийн гурван толгой” балет бүтсэн түүхтэй. Тус балетыг анх 1987 оны гуравдугаар сарын 28-нд тайзнаа тоглож байжээ.

Сэтгэгдэл ( 0 )