Улаанбаатар хотод байгалийн гэрлийг мэдэрдэг өөрөө асч унтардаг төхөөрөмж суурилуулсан гурван шинэ автобусны буудал ашиглалтанд орлоо. Нийт 200 автобусны буудлыг Худалдаа хөгжлийн банк 15 тэрбум төгрөгөөр 15 жилийн хугацаанд үе шаттайгаар барих юм байна. Энэ нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө тохижилтын ажилтай нийцэж нийслэлийн өнгө төрхийг сайжруулах, иргэдийн тав тухтай зорчих, боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой аж.
Шинэ автобусны буудал Баянгол зочид буудал, Ленин клуб, Моннисын урд талд байрлаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )