Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах ажил эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 04

Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах ээлжит буюу 4 дэх үе шатны хэлэлцээрийг 2013 оны 7 дугаар сарын 1-нд Токио хотноо эхлүүлсэн билээ. Хэлэлцээг Монголын талаас Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, Японы талаас Эдийн засгийн асуудал хариуцсан Элчин сайд Жун Йокота нар ахалж байна. Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ЭЗХЯ, ГХЯ, ҮХААЯ, СЯ, ХЗЯ болон холбогдох бусад газрын төлөөлөл оролцож, барааны худалдаа, хөрөнгө оруулалт, гаалийн горим, гарал үүслийн дүрэм, Засгийн газрын худалдан авах ажиллагаа, цахим худалдаа, стандарт, техникийн зохицуулалт, хорио цээр, өрсөлдөөн, маргаан шийдвэрлэх чиглэлээр хэлэлцэж эхэлжээ. Уг хэлэлцээр 4 өдөр үргэлжлэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top