“Ice Top” хамтлагийн дуучин Коби нэг хэсэг 1930-аад оны үеийн чекист хувцас өмсч, үндсэрхэг үзлээ тунхаглан баахан дөвчигнөж явсан. Хамтлагийнхаа хамгийн царай муутай нь гэгддэг ч, түүгээрээ харин бүр бахархал болж явдаг дуучин залуу энэ стилиэ удаан хадгалсан. Тэгвэл өнгөрсөн жилийн өдийд билүү дээ, гавьяат жүжигчин С.Жавхлан ийн хувцаслаж хэвлэлийнхэнтэй уулзахаар зорьсон удаатай. Сүүлийн үед гэзэг үсээ ургуулан, дээлнээс өөр хувцас өмсөхөө больсон мань эр МАХН-ын намын батлах өвөртлөөд ийн аяглажээ.
Хуучин дээлээ голж орхиод 1930-аад оны үеийн чекист хувцас өмсч олны өмнө гарч ирсэн тэрбээр хэдхэн сарын өмнө “Дээлтэй сонгууль хийе” гэж байснаа мартаад “Энэ хувцас бол нэгэн үе Монголын тусгаар тогтнолыг хамгаалж байсан хувцас. Нөгөө талаас би Монгол дээлээ хүндэлдэг. Гэвч гоё дээлээ би цагдаа нарын гарт урж тасдуулж, цус болгомооргүй байна. Чекист хэвээрээ үзэлцэнэ” гэж дөвчигнөж суусныг уншигчид маань санаж байгаа нь лав. Гэхдээ удаж төдөлгүй намын батлахаа урж хаяад, чекист хувцсаа тайлаад шидчихсэн тууж явсан.
Тэгвэл саяхнаас “Мотив” хамтлагийн дуучин Сайнаа нацист хувцас өмсөн хэрэндээ л залууст гайхуулах болж. Дэлхийн хоёрдугаар дайныг өдөөсөн Адольф Гитлерийг одоо ч нийтээрээ жигшин зэвүүцдэг. Барууны орнуудад бол Гитлертэй ижилхэн хувцаслаж, мэндчилгээг нь дуурайвал олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч ёстой л “будаа” болдог гэж байгаа.
Харин манайд энэ тухайд ямар ч проблем гардаггүй. “Хар сарнай”-н Амараа хас тэмдгээр байнга гоёж, машин дээрээ хүртэл зориуд зуруулсан. Энэ жишгээр “Мотив”-ын дуучин Б.Сайнбаяр гангарч явтал “Тусгай салаа” киноны Сүлдийн дүрд тоглосон жүжигчин Г.Алтанхуяг мөн л хас тэмдэг бүхий нацист хувцсаар гоёж эхэллээ. Энэ ер нь юу л болоод байна даа.

Сэтгэгдэл ( 14 )
хас тэмдэг чинь монголынх
NAZI BAILAA GEED BURUU YU BNA HUNII UMSSUN ZUUSNIIG SHAGAIJ YAVAHAA BOLIYO TEGEHUU ED NAR EH ORON DUUDSAN TSAGT BELEN JAGSAH TSEREGUUD
ha ha ha 6-say genee tuuhee unshaa gehdee bodlogo yawuulsan etgeed buruutai bolohoos ene huwtsas buruugui germanii olon duremt hutsasnaas odoogiin buh tseregiin huwtsas zagwariig ni awsan shuudee.
Huuh iim huvtsastai bolood bi udaagui bnaa nas 40 hurchihlee ene zagvariin duremt huvtsas umsuud yavhad goen yum bnlee
Saihan haragdaj bnaa er ni yu umsuhuu heregt durtai busdiin uliig shaagaij yawdag humuus bas negiig bodoh heregtei imij medehgui yumnii donj medehgui maluudaa hunii bugsiig uhaj baihaar naad yadarsan humuust yaj tuslahaa bodoj bai, hunii shuumjildeg garuudtai adilhan garuud tertee 30-ad ond olonch hunii uliig shagaij mataj buuduulsan ih gai baidgiig humuusee buu martaarai.!!!!!!!!!!!!!!!!!!!! !!!!
Энэ сүүлийн зураг дээр байгаа хоёр нөхөр яалт ч гүй нацист хувцас өмссөн байна шд. Нацистын намын эмблем чинь яг энэ бүргэдтэй, хас тэмдэгтэй байдаг шд. Монголд л болохоор хүмүүс тоодоггүй байх л даа. Гадаад байсан бол шууд хариуцлагад татагдана. Ингэж хувцаслаж явах нь байтугай, Гитлер, хас тэмдэг энэ тэр гэсэн үг амнаасаа унагавал бөөн асуудалд орно шд. 6 сая хүнийг хүйс тэмтэрсэн тэр муухай хүнийг дуурайж яах гэж байгаам бол доо, эд нар.
Zaluuchuud aa ta nariin erh choloo busdiin erkh choloogoor hizgaarlagdda...
САЙХАН Л ЖҮЖИГ ТАВЬЦГААХ ЮМДАА ТЭНЭГ ЮМУУ ХААШАА НӨХДҮҮД ВЭ ДЭЭ
mgl ” Gomo ”-nuud yum uu ?
Chuluut ardchilsan niigemd hen yugaa omsoj yavah busdad hamaagui.mongol uls shig mongoloo aldaj baigaa gazar iim neonatsist uzel baisaar baih bizee.
ineedtei yumaa