ХЗХ-ны хохирогчид наадмаас өмнө хохирол барагдуулахыг шаардлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 04

Хадгалмж зээлийн хоршооны хохирогчид 11.00 цагт сэтгүүчдэд мэдээлэл хийснийхээ дараа Засгийн Газрын Ордны хоёр талын хаалгыг хааж жагсаад байна. Тэд наадмаас өмнө хохиролоо барагдуулах шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга З.Энхболд, УИХ-ын байнгын хорооны дарга нарт хүргүүлэхээр болжээ. Хэрвээ тэдний шаардлагыг хүлээн авч шийдвэрлэж өгөхгүй бол долдугаар сарын 10-ны өдөр ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд өөрсдийн уриа лоозонтойгоор оролцоно гэдгийг мэдэгдлээ.

Одоогоор хадгаламж зээлийн хоршооны иргэдийн хохиролыг 50 хувь барагдуулаад байгаа. Үлдсэн 36,1 тэрбум төгрөгийн хохиролыг барагдуулахыг төр засгаас хүсч байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
abiraa(202.21.112.2) 2025 оны 03 сарын 13

ugmuur yum doo MIAT-iinkhan heden terbumaar idchikhsen mungu ny bagtakhgui khagarch bna uur zunduu yum ilerne dee eniig ugchikhud Avilgachidiin idsen mungunii khaan ny ch hurehgui yum bna aa

1  |  0
Top