Кино урлагийн алтан үеийн жүжигчдийн нэгд тооцогддог С.Бужгар агсан болон түүний гэргий Б.Дэлгэржаргал гуайг үзэгчид андахгүй мэднэ. Хоёр охин нь радио, телевизэд ажиллан ээж ааваасаа ч дутахааргүй авьяаслаг гэдгээ харуулж яваа. Гэтэл саяхны өдөр нэрт жүжигчин С.Бужгар агсны охин Б.Жоншмаа ажлынхаа байранд байхдаа зүрх нь гэнэт хаагдаж таалал төгссөн харамсалтай мэдээ хэвлэл мэдээллийнхэнд хүрлээ.
Цэл залуугаараа таалал төгссөн тэрбээр “Эх орон” телевизэд орчуулгын киноны дуу оруулагч жүжигчнээр ажиллаж байжээ. Түүний эгч Б.Гантигмаагийн хувьд Москва хотын радиод хоёр жил ажиллаж байгаад ирсэн бөгөөд өдгөө сэтгүүл зүйн салбарт багшилж буй юм билээ. Ийн уран бүтээл, хийж бүтээсэн үйл хэргээрээ олонд хүндлэгдсэн энэ гэр бүл хүнд гарз тохиосонд уншигч түмнийхээ өмнөөс эмгэнэл илэрхийлье.

Сэтгэгдэл ( 7 )
eejid n egch 2 n ymar hetsuu baigaag oilgojbnaa um maani bad mu hum
Ee huurhii duu zurh. Uutai hun bsiim bhdaa.um maanii badmi hum...
Um mani Bad Me Hum.
R.I.P
УМ МА НИ БАД МИ ХУМ ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ
ДАРХАН УУЛ АЙМАГТ 14-БАГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮ УХУУЛАГЧ СОНГУУЛЬД АЖИЛААД СҮҮЛИЙН 10 ХОНОГ ХООЛНЫ МӨНГӨ НАМААС ӨГСӨНЫГ АХЛАГЧ ҮҮРИЙН ДАРГА УЯНГА ХУВЬДАА ЗАВШИЖЭЭ ЯАЖ ШИЙДЭХИЙГ ХАРЬЯ
Gvn emgenel