Бизнесмэн, реппер, жүжигчин зэрэг цөөнгүй цол гуншинг зүүсэн энэ залуу фэнүүдийнхээ дунд Rokit Bay нэрээрээ танил болсон гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Уг нэр нь болохоор “Пуужин” хэмээх хочтой Баяраа юм билээ. Rokit Bay гэдэг нэр бол гурван өөр утгатай үгийг нэг үгэнд багтаасан бөгөөд Rock it Bay буюу доргиогоод өг Bay гэжээ. Мөн түүнийг Америкт байхад найз нөхөд нь Bay гэж дууддаг байж. “Пуужин” гэсний учир нь эрсдэлтэй боловч амжилттай хөөрвөл хэний ч хүрээгүй газар очно гэсэн утгатай гэнэ.
Хип хопын ертөнцөд цахиур хагалсан тэрбээр сонсогч фенүүдийнхээ дунд уралдаан зарлажээ. Хоёр үе шаттай эл тэмцээний оролцогчид “Пуужин Баяраа” цомгийн дуунуудаар өрсөлдөх аж. Эхний үед “Бид хоёр”, “Аваад яв”, “Яахаа мэднэ”, “Бусдын чадаагүйг чи чад” зэрэг дуунаас нэгийг нь сонгож хүссэн хэлбэрээрээ дуулсан бичлэгээ түүний фэйсбүүк хуудсанд байршуулах ёстой гэнэ.
Реппер залуу өөрийн шүүлтээс гадна бусдын хандалтыг харгалзаж үзэх бөгөөд шалгарсан хип хопчид “BE” төвийн тайзнаа “Нэг өдрийн хаан” дуугаар өрсөлдөж, ялагч нь “Мобиком”-ын 100 мянган нэгж “Эвдэрхий хүмүүс ” цомгийн эзэн болох юм байна.

Сэтгэгдэл ( 7 )
stestgeges l дeep дyylдag shuu
stestgeges l дeep дyylдag shuu
stestgeges l дeep дyylдag shuu
stestgeges l дeep дyylдag shuu
stestgeges l дeep дyylдag shuu
aan
aan