Манай улсын ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгууллагуудын төлөөллийг нэгтгэн “Монголын хаан ширхэгт” брэндийг дэлхийд гаргахаар төлөвлөж байгаа билээ. Тэгвэл одоогоор “Монголын хаан ширхэгт” брэндийн лого, нэрийг дотоодын өмчийн газарт бүртгүүлсэн байна. Харин уг лого, нэрийг дэлхийн зах зээлд гаргахаар гадаадын өмчийн газарт бүртгүүлэхээр ажиллаж байгаа аж.
Энэхүү ажлын хүрээнд ноолуурын салбарын 20 гаруй үйлдвэрийн төлөөлөгчид таван бүрэлдэхүүнтэйгээр Итали руу явж бүтээгдэхүүнээ зах зээл рүү хэрхэн гаргах талаар сургалт, яриа хэлэлцээр хийсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )
Zarchmiin khuvid zuitei. Gekhdee uyn urt oilgomjgui ner ve.