Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхэд тээвэрлэхэд шаардлагатай нэмэлт суудал, бүс зэрэг тоноглолыг такси тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх зайлшгүй шаадлагатай байгаа юм. Тиймээс хуучин стандартыг дахин хянаж шинэчлэхээр болсон байна. Шаардлагатай байгаа стандартуудын талаар таксины жолооч нар болон зам тээврийн бүх холбогдох газруудаас санал хүсэлт авч нэгтгэсэн бөгөөд одоогоор бүх таксиг нэг өнгөтэй болгох санал байгаа ч санхүүгийн хувьд өндөр зардал гарах учраас ойрын хугацаанд өөрчлөх боломжгүй байгаа юм байна. Такси үйлчилгээ эрхлэгчдийн 10 гаруй байгууллагад холбоодын шийдвэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд суух суудалтай болгох энэхүү ажил хэрэгжиж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )