Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар БНХАУ-ын Батлан хамгаалах яамны Гадаад харилцааны Ерөнхий газрын орлогч дарга хошууч генерал Ци Гуовэйтэй уулзан хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хил хамгаалах байгууллагуудын хамтын ажиллагааны талаар санал солилцон “БНХАУ-аас Монгол Улсад цэргийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Хилийн цэрэг, БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми хоорондын протокол”-д гарын үсэг зурав.
БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн дэд дарга хурандаа генерал Сюй Цайхоугийн 2012 оны 5 дугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Хятадын тал дээрх тусламжийг олгохоо илэрхийлсэн юм.
Протоколд гарын үсэг зурах арга хэмжээнд монголын талаас ЭСЯ-ны цэргийн атташе бригадын генерал Б.Даваадорж, нэгдүгээр нарийн бичгийн дарга Г.Байгалмаа, цэргийн атташегийн туслах хошууч Б.Сүмбэр нар, хятадын талаас БНХАУ-ын БХЯ-ны Гадаад харилцааны Ерөнхий газрын Азийн газрын дарга ахлах хурандаа Сун Яньчяо, ГХЕГ-ын Азийн газрын Зүүн хойд Азийн хэлтсийн дарга хурандаа Тун Вэнчи нарын албан хүмүүс байлцав.

Сэтгэгдэл ( 3 )
Batlan hamgaalah salbart HUJAA nariin tuslamj hereggui
Zuger zailtsgaa*****naraa. *** china...... elbegdorj yu hiiged bnaa. Armiin komandlagch bizde ug ni.. pisda gej mongol uls gazar nutaggui bolson. Udahgui suirlee pisda.. alaltsad uhne. Ali boloh olon*****alchad uhnedee. Namaig uhsenii daraa l naad tuslamja avarai...
Ийм хачин юм хийхээ больцгоомоор юм даа.