Нобелийн шагналт, Дээрхийн гэгээнтэн ХIV Далай ламын 78 насны төрсөн өдөр маргааш тохиож байна. Түвдийн оюун санааны удирдагчаар нэрлэгдсэнээс хойш 73 дахь жилээ угтаж буй Далай ламын төрсөн өдрийн нээлт маргааш өглөө 10:00 цагт Энэтхэгийн Байлакуппе хотод эхлэх юм байна. Мөн Европын хуанлигаар тэмдэглэдэг цорын ганц Буддын баяр нь XIV Далай ламын төрсөн өдөр аж.
Энэ өдөр дэлхийн буддистууд залбирал үйлдэж, сүм хийдээс зохион байгуулж буй арга хэмжээнд оролцдог. Түвдийн лам нар Дээрхийн гэгээнтнийг буцаан авчрахыг шаардан жагсаал цуглаан хийж магадгүй хэмээн Хятадын эрх баригчид болгоомжилж байгаа юм.
Далай ламын төрсөн өдрөөр Түвд, Монголын Буддист Соёлын төвөөс олон арга хэмжээ зохион байгуулагдах юм байна.

Сэтгэгдэл ( 1 )
урт удаан наслахийг хусэн ерөөе