“MN-25” дугаар суваг телевизээс дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй “Making The Band-4” шоуны нэгдүгээр шатны шалгаруулалт “Хүүхэлдэйн театр”-т болж өнгөрлөө. Монголын рок попын ертөнцөд шинэ залуу хамтлаг, дуучдыг төрүүлэх зорилготой тус шоуны эхний шалгаруулалтад 18-22 насны 240 гаруй охид залуусд авьяас чадвараа сорьсноос хоёрдугаар шатанд 50 нь тунаж үлдсэн байна.
Хоёр дахь шатны шалгаруулалт нь маргааш болох бөгөөд гуравдугаар шатанд зургаан охиныг үлдээх аж. Яваандаа хоёрыг нь хасч дөрвөн охины бүрэлдэхүүнтэй хамтлаг байгуулахаар болжээ. “MN-25” дугаар суваг шоуны шалгаруулалтаар 50 дугаар нэвтрүүлэг бэлтгэх бөгөөд энэхүү нэвтрүүлэг нь ӨвөрМонголын “Одон” телевизээр цацагдахаараа онцлогтой ажээ.

Сэтгэгдэл ( 1 )
t1 malnuud ble yu we sda ed nariig zuragtaar garahaar zuragt shatah gd bn thu ter tansag n boldurdee ortsn alia shaas