Ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит наадам өнөөдөр болно

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 05

Говийн тавдугаар ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсэний 210 жилийн ойд зориулсан яруу найргийн наадам өнөөдөр Дорноговь аймгийн Сайншанд хотод болох гэнэ. Тус аймгийн утга зохиолын “Хурмаст тэнгэр” төвөөс санаачлан зохион байгуулж байгаа энэхүү наадамд оролцох шилдэг 30 яруу найрагчийн нэрс хэдийнэ гарчээ.

Үүнд МЗЭ-ийн болон Урчуудын эвлэлийн шагналт зураач, яруу найрагч М.Амархүү, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Б.Баттулга, В.Нэргүй, М.Уянсүх, Д.Урианхай, Г.Ишхүү, Л.Ганзул, яруу найрагч Б.Батхүү, Г.Бямбажав, Д.Бүтээлч, Э.Гантулга, Л.Мөнхбаатар, Л.Одончимэд, Б.Хүрэлтогоо, Л.Торой, Б.Энхтөр, Т.Эрдэнэцогт нар шалгаран үлджээ. Ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит тус наадмын тэргүүн байрыг цом, өргөмжлөл, нэг сая төгрөгөөр байлах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top