Нийслэлийн авто замын уулзваруудыг өргөтгөн шинэчлэх ажил амжилттай үргэлжилж, өнөөдөр дахин нэг уулзвар ашиглалтад орж байна. Тодруулбал, Сансараас 100 айл явах замтай Дарь-Эхээс нийлдэг уулзварын зорчих хэсгийг өргөтгөж, бүх чиглэл рүүгээ эргэх зохион байгуулалттай болгож, гэрэл дохиог шинэчилжээ.
Уг ажлын зураг төслийг “Ар Си Эс Си” ХХК боловсруулж, “Экспресс зам” ХХК ажлын 20 хоногт багтаан нийт 10400 ам метр талбайд зам барилгын, 1620 ам метр талбайд явган зорчигчийн замын ажил гүйцэтгэсэн байна. Түүнчлэн, зам барилгын ажилтай зэрэгцэн цахилгаан болон дулааны гол шугам сүлжээг “Хасу мегаватт” ХХК өргөтгөн шинэчилсэн бол шинээр гэрэл дохио нэмж суурилуулах ажлыг “Сүлжээт зам” ХХК хийжээ.

Сэтгэгдэл ( 0 )