УИХ-ын гишүүн асан, Монгол Улсаас Кувейт улсад суух Элчин сайд К.Сайрааныг эх орноосоо урвасан хэрэгт буруутган хэдэн сарын өмнө Тагнуулын ерөнхий газраас шалгасан билээ. Гэвч өнөөг хүртэл түүнийг шалгаж чадаагүй түдгэлзүүлсээр байна. Учир нь сэжигтний эрүүл мэндийн байдал муу, ХБНГУ-д мэс засал хийлгэсэн ч бие нь дээрдэхгүй байгаагаас ийнхүү түдгэлзүүлсэн юм.
Хэргийг эргэн сануулахад, Казакстаны тагнуулын байгууллагынхан Кувейт дэх мэдээлэгчээрээ К.Сайрааныг “Алтай” нэрийн дор ажиллуулж байгаа хэмээн мэдэгдсэнээс үүдэн эх орноосоо урвасан байж болзошгүй гэж үзэж Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйл буюу “Эх орноосоо урвасан” гэсэн зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )