АНУ-ын дөрвөн хотод аялан тоглолт хийж яваа “ТВ-Коктейл” болон “Мотив” хамтлагийнхан орлогоо Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах төвийн дэргэдэх Цусны өвчтэй хүүхдүүдийн эмчилгээний төвд хандивлахаар зорьж буй. Ийн хүмүүнлэгийн үйлст нэгдсэн авьяаслаг залуу маань өдгөө Сан-Франциско хотод байгаа бөгөөд нөгөөдөр БНСУ-ыг зорихоор төлөвлөжээ.
Тус улсад ажиллаж амьдардаг Монголчууд энэ өдөр Үндэсний их баяр наадамдаа зориулсан олон арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа аж. Энэ ч утгаараа, тэднийг хамтдаа наадаж уран бүтээлийнхээ дээжээс сонирхуулаач гэсэн хүсэлт тавьжээ. Харамсалтай нь, шахуу хөтөлбөрийн дагуу ажил хэргээ бүтээж яваа тус хоёр хамтлагийн аль, аль нь татгалзсан хариу өгч. Тэд аяллын замдаа тоглолт хийх гээгүй л юм бол Солонгосоор дайрч ирэх гэсний учир юу вэ хэмээн гайхсан элэг нэгтнүүд нь “Өө, тоглолт хийчих л дээ. Голоод байгаа юмуу, биднийг. Тэнд чинь бас Монголчууд байдаг юм ш дээ” гэж гомдолложээ.

Сэтгэгдэл ( 2 )
Oskoo bvr abiyasgvi
Ed nariig yamar jujigchid gekheb dee yamar ch abiyasgvi sh chaabaas