Нойр булчирхайн хорт хавдар тусч, яаралтай эмчилгээнд явах болсон дуучин залууд рок попынхон тусламжийн гараа сунгаж хандивын тоглолт хийсэн билээ. Хэн хүнгүй л эрвийх дэрвийхээрээ зүтгэж, сонсогч фэнүүдээ хүмүүнлэгийн ажилд уриалсан нь Б.Хатанбаатар буюу Хаагийг ихэд уярааж, арлын Япон орноос баярлаж талархаснаа илэрхийлж суусан. Гэвч түүнийг эргээд эх орондоо ирэхэд нь “Хагалгаа хийлгэх ёстой гэчихээд ард түмнийг хуурч, хандивын тоглолтоос олсон 200 саяараа шоудаж байгаад ирлээ”, “Архи дарс ууж танхайрч явсандаа ийм өвчин тусч байгаа юм” гээд л элдэв яриагаар “бөмбөгдөж” эхэлсэн.
Үнэндээ дуучин залуу хорт хавдрын эсрэг туяаны эмчилгээ хийлгээд ирсэн нь буруутсан бололтой. Олны зүгээс ирэх элдэв асуулт, худал ярианд эмзэглэсэн тэрбээр “Хандивын тоглолтын орлого 200 биш, 18 сая төгрөг болсон шүү дээ. Би тэр мөнгөөр 15 хоног эмчилгээ хийлгээд ирсэн. Хэрэв надад 280 сая төгрөг байсан бол хагалгаа хийлгэж чадах л байсан. Гэхдээ одоо миний бие гайгүй ээ, сар бүр химийн тариа хийлгэж байна. Хамгийн гол нь, намайг тэгж янз бүрээр муулаад байгаа хүмүүс хандаж хэлэхэд “Өөрсдөө эрүүл мэндээ сайн бодоорой” хэмээсэн юм.
Сэтгэгдэл ( 4 )
Pisda
Sda
Edgesend bayar hurgie******nohoi hutsaj l baig buu too
Goe heljee tiim medrel muutai hunii zowlongoor show hiij hudal tsuurhal taraaj bga***nuud sain bie bodooroi gej goe heljee