Энэ сард 210 иргэнийг ажлын байранд зуучиллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 05

Нийслэлийн хөдөлмөрийн газраас сар бүр салбар салбарт хэрэгцээтэй ажиллах хүчний бүрдүүлэлтийн өдөрлөгийг аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран  зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ ажлын хүрээнд 2013 оны 07 сарын 04-ний өдөр зохион байгуулагдсан Нээлттэй өдөрлөгийн үеэр иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг нэг цэгээс хүргэн ажиллалаа. Өдөрлөгт “АПУ” ХХК, “Туушин” ХХК, Монроуд ХХК, “Сэлэнгэ стандарт” ХХК болон Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүд оролцлоо. Өдөрлөгийн үеэр 4000 ажлын байрны захиалгыг танилцуулан хөдөлмөр эрхлэлтийн талаар мэдээ мэдээлэл, ажил мэрэгжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх үйлчилгээг 1000 гаруй иргэнд өгч, 320 ажил хайж буй иргэнийг бүртгэн, 210 иргэнийг ажлын байранд зуучилсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top