Сүхбаатарын талбайд бүх нийтээрээ бүжиглээд л “балай” авах нь дээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 05

Үндэсний их баяр наадмын энэ жилийн нээлтийн арга хэмжээ болон хаалтын тоглолтыг Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам найруулж буй. Чамгүй хөрөнгө мөнгө зарцуулан зохион байгуулж буй их ажлын хүрээнд жил бүр уламжлал болгон хийдэг зарим зүйлийг тэрбээр өөрчлөхөөр шийдсэн аж. Тухайлбал, наадмын 11-ний үдэш Сүхбаатарын талбайд рок поп, нийтийн дуучид болон бусад хамтлаг, уран бүтээлчид ая дуугаа өргөж, цэнгүүн зохион байгуулдаг байсан бол, өдгөө наадамчин олныг нийтийн бүжигт урихаар төлөвлөж байгаа аж.

Энэ арга хэмжээг нэлээд өвөрмөц байдлаар хийхээр зэхсэн Д.Сосорбарам гавьяат ажлынхаа тайлан Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт дуулгасан бөгөөд “Зүгээр л нэг хэдэн хамтлаг, дуучид тоглоод өнгөрдөг жирийн хэмнэлтэй баярламааргүй байна. Яадаг юм бэ, бүх нийтээрээ төв талбайд бүжиглэсэн ч болно шүү дээ” хэмээн хоёул санал нэгдсэн аж. Үүнийгээ ч зохих албаны хүмүүст нь дуулгаж, наадамчин олноо нийтийн бүжигт урилаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (93.41.39.246) 2025 оны 03 сарын 13

neeree gawiyat Sosorbaramd damjuulj uguurei Zadgai zaganiig buh niiteer n bujigluulbel yasan be gej

1  |  0
зочин(124.158.125.107) 2025 оны 03 сарын 13

Задгай цагаанаар зад аваад 32 он шиг л болох нээ

1  |  0
Top