Хууль бус самрын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 05

Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгаж байсан хушны самар хилээр гаргахыг завдсан хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон талаар албаныхан мэдээллээ. Цагдаагийн байгууллагын ажилтнууд холбогдон, самрын эздээс хээл хахууль авсан, зохион байгуулалттайгаар хил нэвтрүүлдэг сүлжээ бий болгосон гэх хэргүүдийг тус албанд нэгтгэн шалгаж байсан юм. Тэгвэл хэргийн холбогдогч хятад, монгол иргэдийг сулласнаас гадна самруудыг нь эздэд нь өгөхөөр болжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top