Ойрын өдрүүдэд гэмт хэрэг ихээр гарах болжээ. Өчигдөр л гэхэд нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн шинжтэй хэд хэдэн үйлдэл бүртгэгсэн байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрээс гадны нөлөөтэй амиа алдсан байж болзошгүй 40 орчим насны эрэгтэй хүний цогцос олдсон байна. Мөн Сүхбаатар дүүргийн III хорооны 31 дүгээр байрны хогийн цэгээс нярай хүүхдийн цогцос олдсон хэрэг гарчээ. Ийнхүү эл хэргүүдийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )