22-ын товчоо чиглэлд Моносын уулзвараас баруун тийш төмөр замын фрезер хүрэх 5 км авто замын урд урсгалыг "Тэгшт Плант" ХХК, хойд урсгалыг "Эрдэнэ зам" ХК бүрэн гүйцэтгэж дууслаа. Хэвтээ тэмдэглэгээний ажлыг өнөөдөр хийснээр уг замын зорчих хэсэг төлөвлөгөөт хугацаандаа ашиглалтад орж байна. Цааш үргэлжлүүлэн 500 метр замын ажлыг "Тэгшт Плант" компанийн замчид баяр наадмаас өмнө гүйцэтгэхээр болоод байна. Нийт замын урт нь 10.6 км бөгөөд өнгөрөгч жил Моносын уулзвар хүрэх 1 км замыг ашиглалтад оруулсан юм. Баруун хэсгийн 4.1 км замд "Бэрх зараа" ХХК хучилт авахаар бэлтгэж байна. Энэ хэсэгт 2012 оны зун суурь хучилт хийж нээсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )