Наадмаар “Хүй 7 худаг” хүрч үйлчлэх автобусны зорчих үнэ 300-1000 төгрөгт хүрчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 05

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ  2013 оны 07 дугаар сарын 11, 12, 13 –ны өдрүүдэд 08:00 -22:30 хүртэл ажиллана.
Үндсэн 78 чиглэлд 594 их багтаамжийн автобус, тролейбус, туслах 28 чиглэлд  184 бага багтаамжийн автобус, хот орчмын зуслангийн чиглэлд бага багтаамжийн 10 автобус, Хүй 7 худагт их, бага багтаамжийн 50 автобус нийт 838 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллана.
Хүй 7 худаг –Төв цэнгэлдэх явах их багтаамжийн автобус 7 дугаар сарын 11, 12 –нд М.Гандийн гудамжны автобусны зогсоолоос, “Хүй 7 худаг –МУБИС” 07 дугаар сарын 13 –нд МУБИС –ийн баруун талын автобусны зогсоолоос явна.
 
 Үндэсний их баяр, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр, наадмын үеэр хурдан морь барианы “Хүй 7 худаг” хүрч үйлчлэх автобусаар зорчих үнэ         
 
д/д
 
Чиглэлийн нэр
Тээврийн хэрэгслийн төрөл Тээврийн хэрэлслийн тоо Зорчих үнэ
 
Том хүн Хүүхэд
1 Хүй 7 худаг –Офицерүүдийн ордон Бага багтаамжийн автобус 4 1000 300
2 Хүй 7 худаг -7 буудал Бага багтаамжийн автобус 4 1000 300
3 Хүй 7 худаг –III, IV хорооллын эцэс Бага багтаамжийн автобус 4 700 300
4 Хүй 7 худаг -5 шар Бага багтаамжийн автобус 4 700 300
5 Хүй 7 худаг –Ханын материалын комбинат Бага багтаамжийн автобус 4 700 300
6 Хүй 7 худаг –Төмөр замын буудал Бага багтаамжийн автобус 10 300 100
Бага багтаамжийн автобусны дүн 30
7 Хүй 7 худаг –Төв цэнгэлдэх хүрээлэн Их багтаамжийн автобус  
20
800 300
Нийт дүн 50
             

Төв цэнгэлдэх хүрээлэн орох чиглэл

д/д Чиглэлийн дугаар
 
Явах чиглэл
1 М:1,4,6,9,13,15,16,17,17/б/,18,20,22,23,25а,26,27,30,32,35,46,тр2,50,56б, Налайх, Шаргаморьт, Хужирбулан, Гачуурт, Санзай, Жигжид Баянбулаг, Гоодой
/31 чиглэлийн 256 автобус/
Олимпийн гудамж, Энхтайваны гүүрээр явж “Төв цэнгэлдэх хүрээлэн” орно.
 
 
Бүгд
31 чиглэлийн 256 автобус Төв цэнгэлдэхэд орж,
М:3,7,8,11,12,14б,19/а/,19/б/,
33,38,43,45,51,54,55,Т3,Т6 -17 чиглэлийн 135 автобус “120 мянгат” –ын зогсоолд очно.
2 Дүнжингарав худалдааны төвөөс Төв цэнгэлдэх рүү богино эргэлтээр явна. 10 автобус 3 -5 минутын интервалтайгаар явна.
3 “Мишээл экспо” худалдааны төвөөс Төв цэнгэлдэх рүү богино эргэлтээр явна 5 автобус богино эргэлтээр үнэгүй явна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top