Наадмын үеэр 5000 биелээч биелж Гиннесийн дээд амжилт тогтоохоор Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад биелгээ зааж эхэлсэн билээ. Гэтэл энэ үйл явдалд оролцохоор удаан бэлдсэн хүүхдүүд орон нутгаас ирж байгаа ч эхнээсээ гудамжинд хонохдоо тулжээ. Эдгээр биелээчдийн хоол ундны зардлыг зохион байгуулагчид гаргаж байгаа бол унааны зардлыг нь орон нутгийн төсвөөс гаргаж байгаа юм. Харин Улаанбаатар хотод ирээд байрлах байр нь сургууль. БШУ-ын яамнаас орон нутгаас ирсэн биелээч хүүхдүүдийг сургуульд байлгана гэсэн ч тэр нь модон шалтай, унтах ч газаргүй аж. Тухайлбал Архангай аймгаас ирсэн 80 гаруй хүүхэд засвар нь эхэлсэн сургуульд байрлаж чадахгүй, Сүхбаатарын талбай дээр хоёр хоножээ. Зарим иргэд ч үүнд сэтгэл зовж асуудлыг шийдтэл гэртээ хонуулахаар болсон байна.

Гиннесийн номд бичүүлэх энэхүү үйл ажиллагаа 250 сая гаруй төгрөгийн төсөвтэй бөгөөд хүүхдүүдийн орон байрны асуудалд нэг ч төгрөг төсөвлөөгүй, зөвхөн сургуульд байрлуулахаар заажээ. Наадам эхлэхэд зургаан хоног дутуу байгаа тул эдгээр хүүхдүүдийн асуудлыг яаралтай шийдэхгүй бол хүүхдүүд бороо, шороонд цутарч гүйцжээ.

Сэтгэгдэл ( 1 )
10-n hun aytaihan bairluulj chahgui baij elii balainiihani ginnes be ichij uh