”Богда Холдинг” компани иргэдийн гомдлыг барагдуулж өгөх үү

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 05

Нийслэлийн Баянгол дүүрэгт байршилтай Богд-Ар хороолол нь баригдаж эхэлсэн цагаасаа л хэл аманд байнга өртсөөр өдийг хүрсэн. Тус хорооллын оршин суугчид эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж чадахгүй, эрх нь зөрчигдөж байна гэсэн гомдлыг удаа дараа холбогдох шат шатны төрийн байгууллагад хандсаар ирсэн ч тусыг эс олжээ. Тэд мөн хөрөнгө, мөнгөөрөө хохироод байгаа талаар ярьж байгаа. 
Тиймээс Шадар сайд Д.Тэрбишдагва Богд-Ар хороололд биеэр ажиллан оршин суугчидтай уулзсан билээ. Тэрээр мөн ОБЕГ, МХЕГ, ШӨХТГ, СХЗҮГ-т үүрэг өгч тус байранд ямар зөрчил дутагдал илэрсэн, стандарт хэм хэмжээг хэрхэн зөрчсөнийг тодорхойлохыг даалгасан.
Тэгвэл  “Богд-Ар” хорооллын оршин суугчдын хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаархи асуудаар Шадар сайд Д.Тэрбишдагва  холбогдох байгууллагуудын удирдлагуудтай өнөөдөр 11.30 цагт Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт уулзаж, ярилцлаа. Уулзалтад Мэргэжлийн хяналтын газрын дарга, Онцгой байдлын ерөнхий газар, ШӨХТГ, “Богд ар” хорооллын Сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөгчид оролцжээ.  
    Шалгалтаар тус байр нь хана, тааз нь мөөгөнцөдсөн, цэвэр ус нь зэвтэй гардаг, агааржуулалтын систем хийгдээгүй, дээврээс  дусаал гоождог, өвлийн улиралд  цана цохиод чийгтдэг түүнээсээ болж хөгцөрсөн. Байрны талбай хэмжээндээ хүрэхгүй, монгол улсад ашиглахыг хориглосон тоолуур тавьсан, 4,7 дугаар байрыг подволгүй зургаан давхар барьснаас сантехникийн шугамд засвар хийх ямар ч боломжгүй гэсэн  ноцтой зөрчлүүд илэрсэн.

Тиймээс Шадар сайд Хятад улсын хөрөнгө оруулалттай “Богда холдинг” компанийн удирдлагуудыг ойрын хугацаанд оршин суугчидтай уулзаж, орон сууцны чанар аюулгүй байдлыг сайжруулж, хохирлыг барагдуулах үүргийг  өглөө.

2013-07-05 12.32.06

2013-07-05 12.32.06

2013-07-05 12.32.06

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top