Улсын баярын өдрүүдээр гэр хорооллын ус түгээх байруудын ажиллах цагийн хуваарь гарчээ. Тухайлбал, энэ сарын 10,12-нд 10:00 -14:00, 16:00 -20:00 цагуудад ажиллах бөгөөд 11,13-ны өдрүүдэд амархаар болсон байна.
Баярын өдрүүдэд УСУГ болон, Зөөврийн ус хангамжийн алба, Салбаруудын нэгдсэн албадууд дээр хариуцлагатай жижүүрүүд ажиллана. Үйлчилгээний талаарх санал гомдол, дуудлагыг 70157066, 70157016, Зөөврийн ус хангамжийн албаны 70157025 утсуудаар авах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )