“Дижитал” хамтлагийн ахлагч, Монголын хип хоп холбооны ерөнхийлөгч Ш.Батбаяр буюу Баавар өнгөрсөн хугацаанд нэлээд сенсаацитай явсан нөхөр. Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн, гэртээ нуун дарагдуулсан гэх хэрэгт сэжиглэгдэн хэвлэлийн хуудаснаа “заларч” явсан тэрбээр энэ оны гуравдугаар сард шүүх хуралдаа хоцорч очоод хуулийн байгууллагын ажилтнуудын зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргэж амжсан эр. Тиймдээ ч дээрхи шалтгаанаар түүнийг хорих 461 дүгээр ангид саатуулсан бөгөөд төд удалгүй амьдаараа шатаж үхэх дөхсөн билээ.
Дуучин залуу 40 хувийн түлэгдэлттэйгээр Түлэнхийн төв буюу “Мөнгөн гүүр” эмнэлэгт эмчлүүлээд дууссан ч, шүүхээс түүнд гурван сарын хугацаанд баривчлах ял оноосон хугацаа өнгөрсөн сард дуусгавар болсон юм. Хэдийгээр түүний биеийн байдал сайнгүй байгаа, түлэнхийн сорвитой ихтэй гэсэн тэрбээр уран бүтээлээ хийж эхэлсэн сурагтай. Түүгээр ч үл барам, “TV-5” телевизээс зохион байгуулдаг “Оддын бэсрэг наадам”-д ая дуугаа өргөж, хурдан морины уралдаанд оролцжээ. Үүнд нь санаа зовнисон рок попынхон эрүүл мэнддээ анхаарч, элдэв зүйлд оролцохгүй байхыг анхааруулахад Баавар “Бие минь түлэгдсэн ч, сэтгэл минь бүтэн байна” хэмээн тайвшруулсан гэнэ.

Сэтгэгдэл ( 2 )
Edgesend Bayer heurige
Edgersen bna bayar hvrgey