Ховд аймгийн Дөргөн сумын усан цахилгаан станцын нууранд 23 настай эрэгтэй А өчигдөр 14:00 цагийн үед усанд орж байгаад живж алга болжээ. Үүнийг тус аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Мөн Улаанбаатар Ховдын чиглэлд явж байсан нийтийн тээврийн машинд 53 настай үйлчлүүлэгч А нь салхинд сууж байгаад гэнэт нас барсан байна.
Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын хэрхийн дөрөвдүгээр баг, Хараа голд 42 настай эрэгтэй Ц усанд живж нас баржээ. Булганы Хутаг-Өндөр сумын хонгорын багт оршин суудаг 66 настай эрэгтэй М гэгч нь Эгийн голд амь насаа алдсан байна. Энэ мэтчилэн аялал зугаалгын улиралтай холбоотойгоор усанд живж амиа алдах хэргийн гаралт нэмэгдэж байгааг ЦЕГ-аас анхааруулж, гол уснаас болгоомжлохыг сануулж байна.

Сэтгэгдэл ( 0 )