Хурдан морины сунгааны үеэр хүүхэд амь насаа алджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 05

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын ойролцоо хурдан морины сунгааны үед морь эргүүлэхээр явсан 12 настай Ө морьноос унаж гэмтээд эмнэлэгт хүргэгдсэн боловч шархаа даалгүй нас барсан эмгэнэлтэй хэрэг гаржээ. Түүнчлэн Төв аймгийн Борнуур сумын Салхитын гол гэдэг газар автомашин онхолдож, 56 настай эмэгтэй хүн нас барж, хоёр хүн гэмтжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top